Image description
Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултун Назарбаевын бүх эрх мэдлийг хураан авлаа. Казахстан бүр 2000 онд “Анхны Ерөнхийлөгчийн тухай хуулиа” баталсан, уг хуулийн дагуу Назарбаев ба түүний гэр бүл халдашгүй дархан эрхтэй, мөн анхны Ерөнхийлөгч Назарбаев насан туршдаа Аюулгүйн зөвлөл ба Ард түмний Ассамблейг тэргүүлэх эрх эдэлдэг аж. Харин энэ эрхийг хүчингүй болгож цуцлах шийдвэрийг Казахстаны Мажилис буюу парламентын Доод танхимын депутатууд дэмжиж улмаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа. Одоо Казахстаны Аюулгүйн зөвлөл болон Ард түмний Ассамблейн тэргүүлэгч, “Нур Отан” эрх баригч намын даргын суудал гурвуулаа тус орны өнөөгийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт очлоо. 
Назарбаев гэхдээ Үндэстний лидер буюу Елбасы хэвээр үлдсэн. Одоо Назарбаев ба түүний гэр бүлд ямар эрх мэдэл, хангамж үлдсэнийг хүргэе. 
- Анхны Ерөнхийлөгчийг саатуулах, баривчлах, нэгжих, мөрдөж байцаах, шоронд хорьж болохгүй. 
- Назарбаев ба түүнтэй цуг амьдардаг гэр бүлийн гишүүдийн бүх өмч хөрөнгөд халдаж болохгүй, хураахыг хориглоно. 
- Елбасын банкны дансуудыг хэрхэвч хөндөж болохгүй. 
- Назарбаевын тэтгэвэр Ерөнхийлөгчийн цалингийн 80%-тай тэнцдэг. Түүнтэй цуг амьдардаг гэр бүлийн гишүүн тус бүрд сар болгон улсаас тэтгэмж мөнгө олгодог. 
- Назарбаев ба түүний гэр бүл насан туршдаа төрийн хамгаалалтад байна. Елбасын амь нас ба эрүүл мэндийг заавал улсын даатгалаар даатгана.