Image description
ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр 2022 оны 1-р сарын 18-ны 10:30 цагт Буянт-Ухаа нисэх буудалд буулаа.
Тус техник үйлчилгээний ажил нь 1-р сарын 18-28-ны хооронд 11 хоногийн хугацаанд нийт 1800 хүн-цагийн ажил зарцуулах томоохон хэмжээний ажил юм.