Image description
Японы ажилтнууд маш шахуу ажлын графиктай учраас хань ижилтэй болох, хувийн амьдралаа зохиох цаг завгүй байгаад тус орны компаниуд, байгууллагуудын захирал, эзэд ихэд түгших болжээ. Иймээс япон боссууд одоо бараг л хуримын зуучийн үүрэг гүйцэтгэж байна. Тэгээд ч ажилтнуудынхаа хувийн амьдралд санаа тавих өөр нэг шалтгаан бий. Хэрэв ар гэрийн амьдрал түвшин бол, тухайн ажилтнуудын гэр орон тав тухтай байвал тэд албан үүргийг хичээнгүйлэн гүйцэтгэх болно гэж Японд үздэг аж. 
2022 он гарснаас хойш Япон орны томоохон 800 компани, корпорацийн удирдагчид, менежерүүд нэгэн Танилцах сайттай гэрээ байгуулж гарын үсэг зурсан тухай “Le Monde” мэдээллээ. “Цар тахлын үеэр ганцаардал улам даамжирсаар байна. Японд жирийн үед ч хүмүүс хоорондоо танилцах, хань ижлээ хайх хэцүү, харин Хөл хорио, хязгаарлалтын үед бүр боломжгүй болсон гэхэд болно. Хүмүүс ажлын байран дээр бие биетэйгээ зөвхөн ажил хэргийн шинжтэй асуудлаар харьцдаг. Ихэнхэд нь энэ тойргоос гарах, хувийн чанартай асуудалд шилжих зориг байхгүй. Харин интернэтийн сүлжээнд өөр хэрэг, энд болзох тухай тохирох амархан” гэж сайтын эзэн  Сина Тойошима ярилаа. 
Японы ажил олгогчид өөрийн ганц бие ажилтнуудад хос олж өгөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна, бүр Танилцах сайтын төлбөрийг төлж эхэлжээ. Төлбөртэй хавсралтын үнэ сард 50 доллар. Танилцах албын үйлчилгээ Хиймэл оюуны баазад суурилан ажилладаг, иймээс ирээдүйн хосуудын зохицолдолгоог нарийвчлан судалсны дараа болзоо тогтоодог ажээ. Тохирох магадлалтай хүмүүсийг уулзуулахын өмнө сорил тест авна, мөн тэд хоорондоо мэндчилгээ солилцож туршдаг. Ажил олгогчид танилцах төлбөр төлөхөөс гадна өөр бусад зардлыг ч даадаг. Тэр бүү хэл нэмэлт завсарлагын цаг гаргаж өгдөг. Танилцах сайтад бүртгүүлсэн ажилтнууд цугтаа кофе уух буюу хоол идэхээр шийдвэл боссууд нэмэлт завсарлагын цаг гаргаж өгдөг аж.