Image description
Бээжингийн өвлийн олимпын тэмцээний хуваарийг нийтлэгджээ.
ОУОХ-оос батлан зөвшөөрсний дагуу Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо Бээжингийн өвлийн олимпын тэмцээний хуваарийн эцсийн хувилбарыг нийтлэв. Эх сурвалжаас үзвэл, 2022 оны Бээжингийн өвлийн олимп 2-р сарын 4-нд нээлтээ, 2-р сарын 20-нд хаалтаа хийнэ. Хуваарийн дагуу, хамгийн түрүүнд явагдах нь кёрлингийн тэмцээн байж, 2-р сарын 2-нд буюу өвлийн олимпын нээлтийн ёслол болохоос урьдчилан эхлэх юм. Тэгвэл 2-р сарын 5-нд Бээжингийн өвлийн олимпын алтан медалийн эзэд тодорч эхлэх бөгөөд тус өдөр 6 алтан медалийн төлөөх тэмцээнүүд зохиогдоно.
Түүнчлэн гүйлтийн цанын тэмцээнээс анхны алтан медаль тодрох болно.