“NATO нэгэн зэрэг хэд хэдэн дайнд оролцох төлөвлөгөө боловсруулж байна. Зарим дайныг тэд өөрийн эвслийн мэдэлд байдаггүй бүс нутгуудад дэгдээх шинжтэй” гэж “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Бельги улсын Брюссель хотод 2 сарын 14-15-нд НАТО-гийн эвсэлд багтдаг орнуудын дээд хамжээний уулзалт болно. Чухам энэ үеэр НАТО-гийн удирдлага нууц удирдамж гаргаж Батлан хамгаалахын сайд нар нь гарын үсэг зурж батлах гэж байна. Тус баримт бичигт ямартай ч холбоотнуудын цэргийн салбартаа зориулж буй хөрөнгө оруулалтын талаарх шинэ шаардлага багтсан аж. Жишээлбэл, хуягт танкийн ангиуд, Пуужин эсэргүүцэн хамгаалах систем зэрэг чухал чиглэлд хөрөнгө оруулалт хий гэж зааварчилжээ. Түүнчлэн эвсэлд багтдаг улс орнуудад цахим өөрчлөлтийг эхлүүлэхэд ихэд анхаарахаар болсон байна.
НАТО-гийн ерөнхий нарийн бичиг Йенс Столтенберг өчигдөр “Украинд бүтэн жил үргэлжилж буй дайн манай эвслийг огт өөрчлөөгүй, яагаад гэвэл улс орнууд бүр 2014 оноос үүнд бэлдсэн юм. НАТО-гийн Шуурхай хүчний анги нэгтгэлүүд 2014 оноос хойш цэргийн тоогоо нэмэгдүүлж эхэлсэн. Бид бас цэргийн хээрийн сургуулилтаа ойр ойрхон хийдэг болсон төдийгүй олон жил өөрчлөгдөөгүй төсвөө ч нэмж чадлаа” гэж мэдэгдсэн билээ.
Bloomberg: NATO олон дайнд зэрэг оролцохоор төлөвлөж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээУржигдар 18 цаг 24 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйУржигдар 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвУржигдар 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайУржигдар 08 цаг 06 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай2024-04-18
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр221 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа97 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв57 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл