Image description

Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийн хүн амын талаарх таамаглал дэвшүүлж олон нийтэд дэлгэлээ. “XXI зууны сүүл гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрэх магадлалтай. Түүнчлэн хүн амын тоо нь цөөрч байгаа  улс орны тоо улам олширч бна” гэж НҮБ-ын илтгэлд дурджээ.

Дэлхийн хүн амын өсөлтийн 50% нь ойрын 30 жилд дараах 9 оронд ногдоно гэж эрдэмтэд тооцоолжээ: Энэтхэг, Нигери, Пакистан, Конго, Этиоп, Танзани, Индонез, Египет, АНУ. Ямартай ч Энэтхэг улс 2027 онд хүн амын тоогоор Хятадыг гүйцэж түрүүлэх шинжтэй. Сонирхолтой нь, 2050 онд Африкийн хүн амын тоо 2 дахин нэмэгдэх аж.

"Манай гарагийн ядуу орнуудын хүн ам маш хурдан өсч байгаа. Энэ нь ядуурал, эрх тэгш бус байдал, өлсгөлөнтэй тэмцэх асуудлыг улам хүндрүүлсээр бна. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарыг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлтыг үр дүн муутай болгодог” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Лю Чжэ Минь мэдэгдлээ.

Дэлхийн хүн ам улам хөгширсөөр л, яагаад гэвэл олон оронд дундаж наслалт нэмэгдэж, төрөлт улам багассаар байна. Энэ нь Европ, Хойд Америкийн орнуудад илүү ажиглагдах болжээ. Ганц жишээ дурдахад, 65 ба түүнээс дээш настай хүмүүсийн тоо 2018 онд түүхэнд анх удаа 5 хүртэлх настай хүүхдүүдийн тооноос давлаа. 

2050 онд дэлхийн 55 оронд хүн амын тоо хорогдож цөөрнө, хамгийн багаар бдоход 1%-иар гэж эрдэмтэд тооцоолжээ. Эдгээр орны тоонд Орос, Украин, Беларусь, Армян, Латви, Литов зэрэг орон багтжээ.