МАН хотын хөгжлийг зангидах инженерүүдийг НИТХ-ын сонгуульд сойжээ
Х.Нямбаатар НИТХ-д МАН-аас нэр дэвшигчдийг сонгохдоо няхуур хандаж, шилдэг инженерүүдэд өндөр итгэл найдвар өгснөө хэлсэн. Ирэх дөрвөн жилд нийслэлийн хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдэж, үүнийг дагаад цэгцтэй төлөвлөлт, нүсэр бүтээн байгуулалтууд өрнөх ёстой. Үүнд “номын дууг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан” инженерүүд түлхүү төлөөлөл болж оролцвол нийслэлчүүдэд хэрэгтэй биз. Нэр дэвшигч инженерүүдээс цувралаар цухас дурдъя.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайханы тухайд Германд барилга, хот төлөвлөлтийн инженерээр төгссөн. Хан-Уул дүүргийн төлөвлөлт, хөгжлийг инженерийн арга ухаан дээр тулгуурлаж авч явах ёстой гэж ярьдаг._
Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Т.Даваадалай ОХУ-д зүтгүүрийн инженер мэргэжил эзэмшжээ.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн цахилгааны инженер мэргэжилтэй. Ажлын гараагаа “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас эхэлж байжээ.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат хойд хөршид гидроинженер мэргэжлээр суралцан төгссөн.