Image description
Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн футболк 9,3 сая доллараар “Sotheby's” дуудлага худалдаан дээр зарагдаж дээд амжилт тогтоосон тухай “Associated Press” агентлаг мэдээллээ. Өмнөх дээд амжилт гэвэл 2019 онд Америкийн бейсболчин Бэйб Рутын майкийг 5,64 сая доллараар худалдаж авч байжээ. Марадона 1986 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож дуулиант гоолоо хийхдээ энэ футболкоо өмсч байсан юм. Английн шигшээ багийн хаалганд гоол оруулахдаа Марадона санамсаргүй гараа бөмбөгөнд хүргэчихсэн ба шүүгч үүнийг анзааралгүй тооцсон билээ. Ингээд Аргентины шигшээ баг 2:1 харьцаатай ялалт байгуулж алтан медаль хүртсэн. Хожим Марадона үүнийг “Бурхны гар” гэж мэдэгдээд өнгөрсөн. Марадона уламжлалын дагуу энэ футболкаа Английн хагас хамгаалагч Стив Хожтой сольж өмссөн юм байна. Дараа нь Марадонагийн цамцыг Манчестер хотын музейд хадгалж байв. Алдарт тамирчны цамцыг худалдаж авсан хүн нэрээ нууцалжээ. 
Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) XX зууны шилдэг тамирчин Диего Марадона 2020 онд 61 настайдаа нас барсан, тэр тархины мэс засал хийлгээд гэртээ эмчлүүлж байгаад.өнгөрсөн билээ.