Image description
“Орос улсаас байгалийн хий худалдаж авахын тулд Европын 20 компани рублийн дансаа “Газпромбанк”-нд нээсэн. Мөн 14 компани тус банканд данс нээхээр шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж байгаа. Ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шаардлагын дагуу рублиар худалдаа наймаа хийдэг үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байна” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ. Өмнө нь Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “Манай орны ихэнх гол түнш Москвагийн санал болгосон төлбөрийн схемийг зөвшөөрсөн. Тэдний хувьд Оросын байгалийн хийг ямар валютаар худалдаж авах нь онцын ялгаагүй” хэмээсэн юм. Оросууд шинэ схемээр 4 компаниас төлбөрөө аваад байна, бусад худалдан авагч энэ сарын сүүлээр төлнө. Сонирхуулахад, Польш ба Болгар рублиэр хий авахаас татгалзсан тул одоо Орос нийлүүлэлтээ зогсоохоор болжээ. 
Нэмж өгүүлэхэд, 2022 оны дэлхийн хамгийн тогтвортой, шилдэг валютаар рубль тодорсон тухай Блүүмберг мэдээлжээ. “Оросын эрх баригчид маш үр дүнтэй арга хэмжээ авч явуулсан учраас рубль оны шилдэг валютаар шалгарлаа. ОХУ түүнчлэн капиталын хөдөлгөөнийг хянаж, улмаар нөхөрсөг бус орнуудаас байгалийн хийн төлбөрөө рублиэр авахаар болсон нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Он гарснаас хойш рублийн доллартай харьцуулсан ханш 11%-р чангарч энэ үзүүлэлтээр Бразил улсын реалыг (9) гүйцэв. Турк, Аргентин зэрэг орны эрх баригчид мөн иймэрхүү шийдвэр гаргасан ч Орос шиг амжилтад хүрч чадаагүй, лира ба песо унасны дараа сэргэж чадаагүй” хэмээн Bloomberg”-н шинжээчид дүгнэжээ.