Image description
Тамхины хяналтын суурь конвенц 2030 төслийн хүрээнд олон салбарын мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх сургалт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2 давхрын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтаар Тамхинй хяналтын суурь конвенцийнУдирдамж 5.3: Тамхины хяналтын талаарх нийгмийн эрүүл мэндийн бодлогыг боловсруулах талаарх зөвлөмж, 
ТХСК-ын Удирдамж 13: Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох тухай бодлогын зөвлөмж, ТХСК-ын Удирдамж 17, 18: Эдийн засгийн хувьд ашигтай өөр үйл ажиллагаанд шилжихийг дэмжих, байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах тухай хичээлүүдийг НЭМҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Б. Сувд, Орчны эрүүл мэндийн албаны зөвлөх П. Энхтуяа нар оролцогчдод заалаа. 
Сургалтад Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн засаг даргын тамгын газрын хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийгмийн хөгжлийн хэлтэс, биеийн тамир, эрүүл мэндийн хэлтэс, боловсролын хэлтсийн  мэргэжилтнүүд, цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагчид, эрүүл мэндийн төвүүд болон ерөнхий боловсролын сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд  зэрэг 200 гаруй мэргэжилтнүүдээм 170 гаруй оролцогчид танхимаар, 30 гаруй оролцогчид цахимаар хамрагдлаа.