Image description
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтын Нэгдсэн чуулганаа зохион байгууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Улсын их хурлын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, олон улсын “People in Need” ТББ зэрэг байгууллагууд хамтран дэмжиж ажилласан байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албанаас хамтран хэрэгжүүлсэн “Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлага, төлөвлөгч дэвтэр боловсруулж, эрүүл зөв хооллолтын 5 сэдвээр мэдлэг олгож, хоол тэжээлийн чиглэлээр хийсэн нөлөөллийн ажлуудыг арга зүйгээр хангаж ажиллалаа.