Image description
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал тавдугаар сарын 16-ны даваа гарагт боллоо. Хурлын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ өмнө шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд цахим гарын үсэг, тусгай зөвшөөрөлтэй холбоотой тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон бусад  асуудлыг танилцууллаа. 
Сайд Л.Халтар шуурхай хурлаар яамны газар, хэлтэс болон харьяа газруудад дараах үүргийг өглөө.
"Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудал”-ын үйл ажиллагааг сайжруулах, зорчигчдын хил, гаалийн хяналтыг түргэн шуурхай болгох, учирч буй бэрхшээлийг арилгах талаар холбогдох газруудтай хамтран ажиллаж, иргэдэд хүндрэл учруулахгүй байх нөхцөл бүрдүүлэхийг ИНБХЗГ, Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК-д, Автомашины улсын дугаарын дуудлага худалдаааны журмыг шинэчлэн мөрдүүлэхийг Бодлого, төлөвлөлтийн газар, АТБХЗГ, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т,
Төлбөр авах цэгийн цахимжуулалтын ажлын явцыг яаралтай танилцуулахыг Бодлого, төлөвлөлтийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс тавантолгой ХК, Зүүнбаян төмөр зам ХХК, Монголын төмөр зам ТӨХК  хамтарсан уулзалт зохион байгуулахыг ТЗДТБХЗГ болон Монголын төмөр зам ТӨХК-д,
Төмөр замуудаар дамжин тээвэрлэлт хийх журам гаргахыг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв УТУГ-т,
Авто зам дагуу мод тарихад анхаарах зөвлөмж боловсруулахыг АЗБХЗГ-т, Замын-Үүд төмөр замын боомтын шилжүүлэх ачих хэсэгт удааширч буй асуудлыг тодорхойлох, чингэлгийн тоог нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын төмөр замын газартай холбогдож хариуг яаманд ирүүлэхийг УБТЗ ХНН-т тус тус үүрэг болголоо.