Image description
ЗТХ-ийн сайд Л.Халтар салбарын ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан, холбооны тэргүүлэгч гишүүн, ИНЕГ-ын ШНЗА-ны ҮЭ-ийн хорооны дарга Х.Гансүх, ИНЕГ-ын ГТҮА-ны ажилтны ҮЭ-ийн хорооны дарга Б.Гантулга, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭ-ийн хорооны дарга Ц.Ариунбаатар нартай уулзлаа.Уулзалтанд ЗятХ'ийн сайд Л.Халтар, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, мэргэжилтэн С.Нансалмаа, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Мөнхзаяа, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Я.Ганцэцэг нар байлцлаа.
Уулзалтаар дараах асуудлыгн талаар ярилцсан юм. Үүнд:
1. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэн тогтоосонтой холбогдуулж Авто тээвэр, Иргэний нисэхийн салбарын хамтын хэлэлцээрээр салбарын ажилчдын хөдөлмөр зохион байгуулалт, ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудлуудыг тусгаж 6 дугаар сарын 10-ны дотор багтааж байгуулах,
2. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт салбар хороог ажиллуулах,
3. НХХС-ын 77 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөд хэмжилт судалгаа хийгдсэн, дүгнэлт гарсан салбарын ажил мэргэжлийг оруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилт, хувцас хамгаалах хэрэгсэлд ХАБЭА-н салбар хороо анхаарч ажиллах, хяналт тавих, салбарт бүтэц орон тооны зохион байгуулалт хийхдээ “ҮАМАТ-08”-д тусгагдсан ажлын байрны нэршил, үндэсний кодыг хэрэглэж хэвшүүлэх,
4. Улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлого зэрэг асуудлаар уулзаж санал солилцлоо. 
Л.Халтар сайдын зүгээс дээрх асуудлуудын хүрээнд холбогдох газар хэлтсийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгч эргэн мэдэгдэх, нийгмийн түншлэлийн хүрээнд үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран ажиллахаа мэдэгдлээ.