Орос гүрний нийслэл Москвад 2023 оны 3 сарын 1-нд Метроны том тойрог шугам (МТТШ) бүрэн ашиглалтад орлоо. Энэ бол дэлхийн хамгийн урт, хамгийн том Тойрог метро. Өмнөх дээд амжилтыг Хятад эзэмшиж байсан, Бээжингийн метроны 2-р тойрог шугамын урт 57км урт юм байна. "Энэ бол Москва хотын оршин суугчид болон зочид гээд 15 сая хүний үнэт цагийг хэмнэж амьдралыг хөнгөвчилсөн агуу том үйл явдал. Энэ баярыг тохиолдуулан эхний 5 өдөр метрогоор үнэгүй зорчуулж байна" гэж манай хойд хөршийн ХМХ мэдээлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн ёслолд онлайнаар оролцож Москва хотын мэр Сергей Собянин, метроны барилгачид байлцжээ. МТТШ-ын урт 70 км бөгөөд 3 электро депо, 31 станцтай. Оросууд 3 сарын 1-нд сүүлийн 9 станцыг (Марьина Роща, Рижская, Сокольники, Текстильщики, Печатники, Нагатинский затон, Кленовый бульвар, Каширская, Варшавская) нээж ашиглалтад оруулснаар МТТШ бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэв.
Нийслэл Москвагийн 30 гаруй дүүргийн иргэдийн замд өнгөрүүлэх хугацаа хэд дахин багасчээ. Жишээ: Нагатины затоноос Текстильщик хүртэл өмнө нь 50 минут явдаг байсан бол одоо ердөө 6-хан минутад хүрч очно, энэ бол 8 дахин хурдан гэсэн үг. Москва хотын оршин суугчид дунджаар өдөрт 30 минут хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, МТТШ-аас метроны бусад 20 станц, 11 шугам руу, мөн Москвагийн төв метроны 3 дамжлага, Москвагийн төв диаметрийн (газар дээрх метро) 8 дамжлага, төмөр замын 13 шугам руу дамжин суух боломжтой.
Сонирхуулахад, богино хугацаанд баригдаж дууссан энэ МТТШ-ын хамгийн гүн станц “Марьина Роща” бол 70 гаруй метрийн гүнд оршдог. Гэтэл 1 буудал алгасаад “Сокольники” станцын гүн 25 м аж. Гэхдээ ихэнх станц 30м гүнд байрладаг юм байна. МТТШ-ын тухай нэг баримт: 2020 онд Москвагийн метрог барихаар хонгил ухагч механикжуулсан комплекс 23-ыг нэгэн зэрэг ажиллуулж дэлхийд рекорд тогтоожээ. Түүнчлэн МТТШ нилээд хэдэн удаа Москва гол доогуур өнгөрдөг аж.
Нэмж өгүүлэхэд, Москвагийн мэр Сергей Собянин 2 сарын 20-нд “Нижегородское” метроны шинэ депо нээсэн, үүний дүнд метроны вагоныг 2 дахин нэмж чаджээ. Иймээс Москвад оргил цагаар 3 минутын зайтай явдаг вагон одоо ердөө 1,2-2 минутын интервалтай ирдэг болсон аж.
Орчуулсан #МЦогзолмаа
Дэлхийн хамгийн урт, том Тойрог метро ашиглалтад оров
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв1 цаг 59 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа6 цаг 44 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА22 цаг 34 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов22 цаг 56 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна23 цаг 43 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа100 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл