Image description
“АНУ хэрэв манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо үргэлжлүүлж Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсээр байвал бид хатуу хариу арга хэмжээ авах болно. Америк сүүдийн үед хэд хэдэн буруу мэдэгдэл, алхам үйлдэл хийж манай эрх ашигт хор хөнөөл учрууллаа” гэж Хятадын Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн, КНТХн-ы комиссын тамгын дарга Ян Цзечи мэдэгдлээ. Тэрбээр энэ мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай утсаар ярихдаа хийжээ. “Хятад -АНУ-ын харилцааны асуудлаар манай тэргүүлэгч Си Жинь Пин ба Ерөнхийлөгч Жо Байден нар хэлэлцээр хийж тохиролцсон билээ. Америкийн тал өөрийн хэлсэн үгэндээ хүрч хүлээсэн үүргээ тодорхой стратеги болгон биелүүлж Хятадтай хамтран ажиллах ёстой. Тайваний асуудал бол Хятад –Америкийн харилцааны хамгийн чухал бөгөөд эмзэг, гол асуудал билээ. АНУ уг нь “Нэг Хятад” бодлогыг дэмжиж Тайваний бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн билээ. Гэсэн хэрнээ бодит амьдрал дээр Америк сүүлийн үед тэс өөр алхам үйлдэл хийж байна. Хэрэв АНУ цаашид “Тайваний хөзөр” тоглож буруу замаар яваад байх юм бол нөхцөл байдал бүр аюултай үе шатандаа очно шүү” хэмээн Ян Цзечи сэрэмжлүүлжээ.