Image description
“Их өлсгөлөн 2022 оны намар хавьцаа эхэлж энэ оны сүүлээр манай гарагийг бүхэлд нь хамрах болно. Энэ нь Америк хяналтгүй “доллар хэвлэсэн”-ээс үүдэлтэй... Харин Орос орон бүр 2021 оны сүүлээс эхэлж өлсгөлөнд бэлдсэн... 2020 оны дунд үе хүртэл дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ тогтвортой байсан. Гэвч 2020 оны 7 сараас “доллар хэвлэж” эхэлсний улмаас улаанбуудайн үнэ огцом өссөн юм” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Максим Орешкин мэдэгдлээ. 
Даяаршсан өлсгөлөнгийн аюул нүүрлэж байгаа тухай Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Свенья Шульце өмнө нь бас мэдэгдсэн билээ. “Ковидын Цар тахлын уршиг дагавар болон ган гачиг, Украины үйл явдлын улмаас хүмүүнлэгийн сүйрэл тохиож болзошгүй” хэмээн сайд Шульце ярьсан юм.... Европын зах зээл дээр 5 сард улаанбуудайн үнэ рекорд тогтоосон. Энэтхэг улс үр тарианы экспортод хориг тавьсны дараа улаанбуудайн 1 тонн 438,25 евро хүрчээ. 
Нэмж өгүүлэхэд, НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бизли "Украины далайн боомтыг нээхийг Орост хандан уриалж байна. Энэ улсаас улаанбуудай гадагшаа тээвэрлэх шаардлагатай байна" гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад харилцааны Дэд сайд Андрей Руденко “Та нар манай оронд хандахаас гадна хүнсний энэ хямралын асуудлыг өдөөсөн шалтгаанд анхаарал хандуулах ёстой. Тухайлбал, АНУ, Европын холбооноос Орост тавьсан хориг. Эдгээр хориг нь улаанбуудай, бордоо зэрэг хүнс, барааг чөлөөтэй худалдаалахад саад болж байна. Иймээс тэд манайд тавьсан хоригоо цуцлах ёстой” хэмээн түүнд хариулжээ.