Image description
“Украин улсаас үр тариаг маш их хэмжээгээр зөөж гаргаж байна, төмөр замын цуваагаар мөн Дунай мөрнөөр хөлөг онгоцоор. Гэхдээ энэ үр тариаг өмнөд нутагт өлсч байгаа хүмүүст илгээхийн оронд Европын холбооны үр тарианы агуулахад хураан хадгалах болжээ. Украин ийм байдлаар Өрнөдийн нийлүүлсэн зэр зэвсгийн төлбөрийг хийж байна. Хүнсний хямрал үнэндээ манай цэргийн тусгай ажиллагаанаас өмнө эхэлсэн. Гэтэл Өрнөдийн орнууд бүх асуудлын буруутан Орос гэж буруутгаж байгаа. Та нарын яриаг сонсоод байвал бид л бүгдийг өлсгөлөнгөөр үхүүлчих бололтой юмаа. Өлсгөлөнд өртсөн улс орнуудад үр тариа  нийлүүлж хүмүүсийн амь насыг аварч байна гэж Өрнөд зарлаж тунхаглаж хамаг тариа будаа ба түүхий эдийг хамдаг ч бодит байдал дээр шал худлаа” хэмээн НҮБ дэх Оросын суурин төлөөлөгч Василий Небензя мэдэгдлээ. 
“2022 оны 4 сарын сүүлээс эхлэн Украинаас 240 мянган тонн гаруй үр тариаг өнөөдрийн байдлаар гадагшаа зөөсөн” гэж Румыны Гадаад харилцааны сайд Богдан Ауреску мэдэгдлээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь “Украинаас 20 сая тонн үр тариа гаргах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн билээ. Дашрамд дурдахад, Украины Газар тариалан, хүнсний сайд Николай Сольский “Бид 2022 онд өнгөрсөн жилээс 2 дахин бага ургац авна. Улаан буудайн үнэ 1 тонн нь 700 доллар хүртэл өсөх шинжтэй. Үр тариа тарих явц, ер нь ургац их асуудалтай байгаа” гэж мэдэгджээ.