Image description
“Манай орны ойрын 2 хөрш Финлянд, Швед одоо НАТО-д элсэхээр өргөдөл өгсний улмаас хил дээр шинэ аюул заналхийлэд үүслээ. Ийм учраас Орос улс 2022 оны сүүл гэхэд нэмж цэргийн 12 ангийг Цэргийн баруун тойрогтоо шинээр байгуулахаар төлөвлөсөн..... Зэвсэгт хүчин 2022 онд орчин үеийн 2000 гаруй төрлийн зэр зэвсэг, цэргийн техникийг хүлээн авна” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. 
БХ-ын сайд Шойгу мөн Донбасст явуулж буй цэргийн тусгай ажиллагааны тухай мэдээлэв. “Оросын цэргүүд болон Донецк, Луганскийн Бүгд найрамдах улсын Ардын цагдаа нарын хамтарсан ажиллагаа Донбассын нутагт амжилттай, төлөвлөгөөний дагуу өрнөж байгаа. Хяналтад авсан газар нутгийн хэмжээ өргөжин тэлж байна. Удахгүй Луганскийн БНУ-ыг бүрэн чөлөөлж дуусна. Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Донецк, Луганскаас нийт 1,4 сая иргэнийг Орос руу нүүлгэж шилжүүлсэн....  Өнөөдрийн байдлаар Мариуполь хотын “Азовсталь” комбинатад бүслэгдсэн Украины 1908 цэрэг бууж өгч олзлогдсон. Өмнө нь энд 1387 тэнгисийн цэрэг бууж өгсөн билээ.... Орос улс энэ комбинатын нутаг дэвсгэрээс мөн энгийг иргэдийг ч бас нүүлгэн шилжүүлж тэдэнд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж байгаа. Тэдний дунд 85 эмэгтэй, 47 хүүхэд байв.” гэж Оросын БХ-ын сайд С.Шойгу ярилаа. 
Сонирхуулахад, НАТО-д элсэх гэж байгаа Финлянд, Швед улсууд сайн дураараа пуужингийн бай болохыг хүсчээ гэж Оросын өндөр албан тушаалтнууд шүүмжилжээ. "Бид ганцхан тохиолдолд Швед ба Финлянд улстай шууд мөргөлдөнө гэдгийг эдгээр орон ойлгох ёстой, хэрэв NATO-той байлдвал. Гэхдээ энэ дайн бол цөмийн дайн байх болно.  Үнэн хэрэгтээ бидний хувьд пуужингаараа хэдэн орныг харваж устгах нь онцын ялгаагүй, 28 эсвэл 32" гэж Орос гүрний Төрийн Дум буюу парламентын Доод танхимын депутат А.Журавлев мэдэгдлээ. 
Түүвэрлэн орчуулсан #МЦогзолмаа