Image description

Манай хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 оны 1 сард Холбооны хуралдаа илгээмж явуулахдаа 1-4-р ангийн сурагчдыг үнэ төлбөргүй, халуун хоолоор хангах тухай шийдвэр гаргаснаа дуулгасан билээ. Харин өчигдөр тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин ЗГ-ын тогтоолд гарын үсэг зурж дээрх шийдвэрийг 2020 оны 9 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх болсныг мэдээлэв.
 
Оросын ЗГ энэ зорилгоор 2020 онд 22 тэрбум рублийг бүс нутгууддаа хуваарилж байна. Харин 2021 ба 2022 онд энэ хэмжээ 43,6 тэрбум болох юм байна. Яагаад дараачийн 2 жилийг энд онцгойлж байна вэ гэхээр оросууд төсвөө 3 жилээр баталчихсан билээ. 

Одоо Оросын ихэнх бага, дунд сургуулиуд зөвхөн ар гэрийн гачигдалтай, амьдрал хүндхэн айлын хүүхдүүдийг үнэгүй хоолоор хангаж байгаа билээ. Сонирхуулахад, Ерөнхийлөгч Путин энэ тухай “Их амаргүй шийдвэр байлаа. Анх намайг санаачилга гаргахад бүгд эсэргүүцсэн” хэмээн дурсчээ.