Image description

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин фашизмыг ялсны 75 жилийн ойд зориулсан Ялалтын парад хийхийн өмнө шууд эфирээр ард түмэндээ хандан хэлсэн үгээс хэсэгчлэн хүргэж байна.

...Цар тахал цаг хугацааг өмнө ба дараа гэж хуваалаа... Асар хүнд хэцүү үеийг нэр төртэй даван туулсан Оросын ард иргэддээ баярлалаа! 

....16 хүртэлх насны хүүхэд бүрд дахиад 10 мянган рубль олгохыг би санал болгож байна, ирэх 7-р сард (Орос өмнө нь буюу 6-р сард бүх хүүхдэд 10 мянгыг өгсөн билээ, орч). Нийт 28 сая орчим хүүхэд энэ мөнгийг авна гэсэн үг. Өмнө нь 6 сард авсан гэр бүлүүд дахин өргөдөл хүсэлт өгөх хэрэггүй, бичиг цаас болон гарын үсэг цуглуулах шаардлагагүй ээ, мөнгө нь шууд орно.

Хэрэв эцэг эх хоёулаа ажилгүй болсон бол тухайн өрхийн хүүхэд тус бүрд 3000 рубль өгнө, ...мөн 7-8 сард Ажилгүйдлийн нэмэгдсэн тэтгэмжээ авна.

...Хувь хүний орлогын татвар 15% байгааг 2021.01.01-нээс 13% болгож бууруулна (жилд 5 сая рублиэс дээш орлоготой иргэдэд хамаатай).

...Цар тахалтай холбоотойгоор нийгмийн ажилтнуудад намар хүртэл буюу 9 сарын 15 хүртэл нэмэгдэл мөнгөө үргэлжлүүлэн олгосоор байх болно. Анх 4 сараас 7 сар хүртэл олгох шийдвэр гарсан билээ, одоо харин энэ шийдвэрээ дахин 2 сар сунгаж байгааг мэдэгдэж байна... Эмнэлгийн ажилтнуудад материаллаг тусламж, дэмжлэг үзүүлнэ....

...IT салбарын татвар 20% байгаа, үүнийг 3% хүртэл бууруулах үүргийг би өглөө... улмаар эдгээр компаний цалингийн сангийн ачаалал мэдэгдэхүйц буурах юм. Даатгалын хураамжийг 2023 он хүртэл 14% блгосон билээ, одоо үүнийг бүр 7,6% болгоё. Тэгэхдээ түр зуур биш хугацаагүй байх юм. Зарим IT компанийг цар тахалд нэрвэгдсэн компаниудын жагсаалтад оруулах цаг болжээ....