Image description

НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн Вакцин онош зүйн тасагт цаашид 20 гаруй тэжээлт орчин, колибактерин, галзуугийн эсрэг эдийн өсгөврийн вакцин, балнадын нян залгиур, шиллэг эд зэрэг 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд орон тоо, төсвийн хамт шилжин ирснээр Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхээр болж байгаа юм.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэр нь анагаах ухааны биотехнологид суурилан, хүний эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчныг үйлдвэрлэх боломжтой. Вакцин онош зүйн тасаг нь вакцин, биобэлдмэл, оношлуур үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан Биобэлдмэлийн үйлдвэрийн ууган нэгжүүдийн нэг юм. Тус тасагт 1933 онд 98000 хүн/тун цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэн гаргаснаар энэхүү аюулт өвчнийг устгасан Азийн анхны орон болсон билээ.