Image description

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Шуурхай 119 тусгай дугаарын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг биечлэн хянаж, тус дугаар дээр 24 цаг, 3 ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд талархаж буйгаа илэрхийлэн иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх энэхүү үйл ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Коронавируст Ковид-19 халдварын цар тахлын үед манай улсын иргэд дотооддоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс эх оронтойгоо Шуурхай 119 тусгай дугаараар хоногийн аль ч цагт үнэ төлбөргүй шууд холбогдон шаардлагатай мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг, тусламж үйлчилгээг 24 цаг тасралтгүй авах нөхцөлийг ЭМЯ, УОК-оос бүрдүүлж өгсөн билээ.