Image description

Дэлхийн 210 гаруй улсад  COVID-19 аюулт өвчин тархсан, өндөр хөгжилтэй орнуудыг ч хамарсан. Харамсалтай нь дэлхий нийт энэ өвчний өмнө өвдөг сөхөрч маш олон хүний амийг алдаж байх энэ цаг үед уг халдварыг зогсоохын тулд Монгол Улсын Засгийн газар болон ЭМЯ-ны харъяа байгууллагууд ДЭМБ-ын гаргаж буй шийдвэрийг олон нийт дагаж мөрдөсний хүчинд аюулт өвчнийг дотооддоо алдаагүй орон болж чадлаа. Нөгөө талаараа эрүүл мэндийн үйл ажиллагааг сурталчлан таниулдаг байгууллагын шат дараатай арга хэмжээ, ухуулан сэнхрүүлэх үйл ажиллагаа сайн байгаатай холбон салшгүй холбоотой гэдгийг онцгойлон дурьдах нь зүйтэй байх аа.

Үнэхээр дэлхий нийтээрээ тэмцэж буй цар тахлын үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд амь биеэ умартан өргөсөн тангараг хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаа эрүүл мэндийн салбарынхан цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээний талаарх ойлголтыг ард иргэдэд өгсөн жинхэнэ чадлаараа ажлаа хийж байгаа чимээгүй баатрууд. Тэдгээрийн нэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нарантуяа даргатай хамт олон. Тус байгууллагын даргыг үнэхээр бүтээлч бүсгүй гэхэд нэг их хол зөрөхгүй. Д.Нарантуяа дарга өөрийн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай нэгэн. Өөрийн хийж буй ажлаа баяртай, бахархалтайгаар хийдэг бүтээлч сэтгэлтэй эгэл нэгэн та бидний дунд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгааг магтан сайшаахгүй байхын аргагүй.

Монгол Улсдаа зүрхний чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан цөөхөн эрдэмтдийн нэг гэдгийг салбарынхан нь андахгүй юм билээ. Түүний мэргэжил бол зүрхний эмч. Гэхдээ тэр өнөөдөр ард иргэдийнхээ зүрхийг эмчилж байсан алтан гараараа “Нийгмийн зүрх”-ийг ч чадварлагаар эмчилж буй нэгэн болтлоо чимээгүйхэн л та бидний дунд хөдөлмөрлөж явна.

Монгол Улсын 3 сая гаруй хүний эрүүл мэндийн “менежер”-ийн хүндхэн бөгөөд хариуцлагатай албыг чадварлагаар удирдаж нийгэмд үүсч болох мэдээллийн асар хурдацтай цаг үетэй уралдан ажиллах нь бас ч үгүй амархан даваа биш ч түүний хувьд өргөсөн тангараг хүлээсэн үүрэгтээ үнэнчээр зүтгэж буйг нь хараад бахархахгүй байхын аргагүй.

 COVID-19 бол энэ тэргүүнд нийтийн эрүүл мэндийн эрсдэл бөгөөд тархалтыг таамаглахад бэрх, дарахад амаргүй гэдгийг ДЭМБ-ын зүгээс хэлж буй.

Өнөөдөр нийгэмд гарч байгаа худал ташаа мэдээллийг үгүйсгэх, хөл хорио тогтоох нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хүн бүр цар тахлын өмнөх цаг үе рүү буцаж, хэвийн амьдралдаа орохыг хүсэж байгаа нийгмийн энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан маань монголчууд хамтдаа даван туулах болно гэдэг урам зоригтойгоор хэлж чаддаг хүн бол НЭМҮТ-ийн дарга Д.Нарантуяа. Ийм хүнд цаг үед өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй эгэл жирийн хэрнээ эгэлгүй ачит энэрэнгүй үйлстнүүддээ “баярлалаа” гэж хэлмээр байна. Тэр ард түмний зүрхийг эмчилж байсан алтан гараараа нийгмийн эрүүл мэндийг эмчлэхээр та бидний дунд алхаж явна.