Image description
Афганистанд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхээр боллоо. Афганистанд хүчтэй газар хөдөлсний дараа Хятадын засгийн газар хүмүүнлэгийн  яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, 6-р сарын 22-нд болсон газар хөдлөлт нь Афганистанд сүүлийн 20 гаруй жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болох бөгөөд 1500 гаруй хүн нас барж, 2000 гаруй хүн бэртэн гэмтэн, 3000 гаруй байшин барилга нурсан бөгөөд одоогоор гарз  хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Газар хөдлөлтийн дараа Хятадын засгийн газар Афганистанд 50 сая юанийн хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бол үүнд майхан, эвхдэг ор зэрэг Афганистаны гамшигт нэрвэгдсэн иргэдэд нэн шаардлагатай эд материалууд багтаж байна. Эхний ээлжийн тусламжийг 27-нд тусгай нислэгээр хүргэхээр төлөвлөж байна. Дараагийн алхамд Хятад улс Афганистаны түр засгийн газартай нягт холбоотой ажиллаж, тусламжийн материалыг шуурхай хүргэж, Афганистаны ард түмэн бэрхшээлийг даван туулахад туслах болно гэжээ.