Image description
"Одоогийн байдлаар Украины 40 сая иргэний 10 сая гаруй нь 2-р сараас хойш гадагшаа дүрвэсэн. Тэдний бараг 7 сая нь Европын улс орнуудад байна" хэмээн НҮБ мэдээлжээ. Европын улс орнууд анх украинчуудыг бараг л цэцэгтэй угтаж аван баяр хүргэж байсан, харин 4 сарын дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. Одоо олон улс орон тэдэнд олгосон хөнгөлөлтөө цуцалж гэртээ харихыг гуйж, шаардаж байна. “Украинчуудаас залхлаа” гэсэн мэдээ мэдээлэл Европын ХМХ, ТВ-ээр цацагдах нь улам олширчэээ. "Харийн дүрвэгч украинчуудыг ийм удаан орон гэртээ байлгана гэж бид төсөөлөөгүй хэмээн нутгийн иргэд ярьж байна", “Аймшигт дайнаас зугтан ирсэн гэгдэх украинчууд голдуу эзлэн түрэмгийлэгч мэт авирлаж орон нутгийн хууль, ёс заншлыг уландаа гишгэдэг" гэх зэргээр yandex, “Комсомольская правда” зэрэг ХМХ мэдээлжээ. 
Английн “Getreading” сонины нийтлэлд “Беркшир гүнлэгийн Рединг хотын асар олон иргэн засаг захиргаандаа хандаж Украины дүрвэгчдийг өөрсдийн гэр орноос нь гаргаж явуулахыг шаарджээ. Украинчууд биеэ зохисгүй авч явдаг, ажил хийдэггүй, тэд ирснээс хойш манай хотод согтуугаар зодоон цохион хийх тохиолдол хэд дахин нэмэгдлээ” хэмээжээ. 
Бельгийн хэд хэдэн хотын иргэд мөн л украинчуудыг орон гэрээсээ хөөж явуулахын тулд эрх баригчдад хандлаа. Ихэнх бельгичүүд зуны амралтаар ийш тийш аялж явахыг хүсч буй боловч гэрээ украинчуудад үлдээхээс айжээ. Тэд Болгарт болсон явдал давтагдахаас эмээж байна. Сануулахад, тэнд украинчуудыг зочид буудлаас гаргаж дүрвэгсчийн тусгай бааз руу явуулна гэсний төлөө нэгэн украин гэр бүл тус буудлын өрөөг хүний баас, ялгадсаар завааруулчихсан билээ. Тэгээд ч 
Бельги дэх украинчуудын сар тутмын тэтгэмж нь орон нутгийн иргэдийн тэтгэврийн хэмжээнээс ч өндөр. 
Словакууд бас украинчуудад дургүйцлээ илэрхийлэв. “Украинчуудад одеяло өгтөл үүгээр хучихгүй, өөр илүү дээр юм өг гэсэн. Тэд тансаглал шаарддаг. Хоолын тухайд ч адил. Талх өгөхөд татгалздаг, талхыг яг хог шиг үздэг” хэмээн Словакийн нэг бүсгүй ярьсныг орон нутгийн сонин нийтэлжээ. 
Польш улс 3 сая гаруй украинчуудыг хүлээн авч онцгой статус олгосон. Одоо харин тэд үүнийгээ цуцалж эхлэв. Жишээлбэл, украинчуудад олгодог тэтгэмжээ хасч, гэртээ харь гэж Польшийн эрх баригчид шаардаж байна. Мөн Польшийн “PKP Intercity” компани 6 сарын 30-наас украинчуудад олгосон төмөр замаар үнэгүй зорчих тасалбараа хүчингүй болгов. Дүрвэгчдэд төсвөөс асар их мөнгө гаргалаа хэмээн Польшийн татвар төлөгчид дургүйцэж байна..... “Би дайнаас зугтаасан болохоос ядуудаа энд ирээгүй” гэж тансаг Лексус хөлөглөж ирсэн украин бүсгүй мэдэгдсэн нь бөөн шуугиан тарьжээ. Иймээс Польш, Украин улсууд тансаг авто машинтай украинчуудын даатгалын хөнгөлөлтийг цуцалж зогсоол ашиглах үнэгүй эрхийг ч хасчээ. Орон нутгийн эрх баригчид үнэндээ Украины дүрвэгчдэд ажил хий гэсэн шаардлага тавьдаг. Гэвч хар бор ажлаас өөр ажил олдохгүй, тэгээд ч ихэнх украинчууд хөдөлмөрлөх хүсэлгүй байгаа аж. Яагаад гэвэл, Польшийн өгөөмөр тэтгэмж тэдэнд хүрэлцэж байгаа аж.... Залхуу украинчуудад тэтгэмж өглөө хэмээн Германы иргэд уурлан бухимдаж байна. 
Орчуулсан #МЦогзолмаа