Image description
BRICS" эвслийн 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт онлайнаар зохион байгуулагдлаа. "BRICS" байгууллагад одоогоор Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс гэсэн 5 орон багтдаг билээ. Харин Хятад улсаас зохион байгуулсан энэ удаагийн уулзалтад дээрх 5 орноос гадна Аргентин, Египет, Иран, Индонез, Казахстан, Камбож, Малайз, Сенегал, Таиланд, Узбекистан зэрэг орны тэргүүнүүд  уригдаж оролцов. Нийт 17 улс. Саммитад оролцогчид ойрын 10 жилийн тогтвортой хөгжлийн бодлого, түншлэлээ хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. 
Саммит өндөрлөх үеэр тус байгууллагад элсэнэ гэж 2 ч орон мэдэгдэв. ОХУ-ын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мария Захарова “BRICS байгууллагад элсэх өргөдлөө Иран ба Аргентин улсууд албан ёсоор хүлээлгэн өглөө... Цагаан ордон энэ дэлхийд өөр юуг хориглож тусгаарлан эвдэж сүйтгэх вэ гэж байх хооронд эдгээр орон манай энхийн эвсэлд элсч байна” хэмээн мэдээлжээ. “Манай орон “BRICS”--т элсэх албан өргөдлөө өгсөн гэдгийг Ираны Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Саид Хатибзаде баталж энэ гишүүнчлэл эх оронд маань шинэ шинэ боломж авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв” гэж Иран улсын “Tasnim” агентлаг дамжууллаа. 
BRICS" эвслийн нэр нь гишүүн орнуудын эхний үсгээс бүрдсэн билээ (Brazil, Russia, India, China, South Africa), харин одоо шинэ шинэ гишүүдийг нэмж элсүүлэхээр нэршил нь уртсах болов уу, эсвэл нэрээ өөрчлөх үү? 
Орчуулсан #МЦогзолмаа