Image description
АНУ-ын Дээд шүүх үр хөндөлтийг хориглосон биш энэ орон 2 хуваагдлаа. Цаашид Америкийн муж тус бүр бие даан үр хөндөлтийг хориглох эсэхийг шийдвэрлэх эрхтэй болжээ. Улс даяар эсэргүүцэл дэгдэж зарим нутагт бүр эмх замбараагүй байдал үүссэн, тэр бүү хэл “секс бослого” нэртэй хөдөлгөөн байгуулагдав. “
#SexStrike. Хэрэв бидний сонголтыг зөвшөөрөхгүй бол таныхыг бас адилхан зөвшөөрөхгүй” гэсэн энэ уриа одоо англи хэлтнүүдийн нийгмийн сүлжээнд маш их түгж байна хэмээн “The Mirror” сонин бичлээ. “Энд эмэгтэйчүүд эрх мэдэлтэй. Үр хөндүүлэх эрхийг Холбооны хуулинд тусгаагүй цагт ямар ч секс байхгүй шүү”, “Секс бослогыг зохион байгуулж буй хүмүүсийг олж уулзахаар би хайж байгаа. Бидний хүч энэ бослогод оршиж байна”, 
“Үрийн хоолойгоо боолгох мэс засал хийлгэх хүсэлгүй эрчүүд үнэндээ сексдэх эрхгүй. Ийм мэс заслын дараа хүсвэл буцаад хэвийн болж болдог” (үнэн хэрэгтээ ийм мэс заслын дараа үр тогтоох чадвар 2 дахин буурч, согогтой хүүхэд төрөх эрсдэл ихэсдэг) хэмээн америк эмэгтэйчүүд мэдэгджээ. 
Дээд шүүхийн энэ шийдвэрийн зэрэгцээ америк эрчүүд ч эдгээр эмэгтэйн уур хилэнг бадраажээ. Яагаад гэвэл, үр хөндүүлэх тухай асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай биш, эрчүүд хүсвэл мөн цэвэрших мэс засал хийлгэх боломжтой гэж тэд үзэж байна. 
“Америкийн эрх баригчид хүссэндээ хүрэв, Дээд шүүхийн энэ шийдвэрийн “ачаар” олон нийтийн анхаарал одоо инфляци болон амьдралын түвшний бууралтаас шилжиж үр хөндөлт дээр төвлөрлөө. Тун удахгүй “Black Lives Matter” шиг хөдөлгөөн Америк даяар газар авах шинжтэй” хэмээн тоймчид бичжээ.