Image description
---ОХУ-ын сэтгүүлч Александр Гришиний нийтлэлээс---

Өрнөд уг нь Оросын эдийн засгийг унагах, сүйрүүлэх зорилгоор бөөн бөөн хориг арга хэмжээ авсан, гэтэл эдгээр хориг оросуудад онц нөлөөлөөгүй төдийгүй одоо өөрсдийнх нь эдийн засаг хямарч эхэлжээ. Энэхүү хямралаас болж дэлхийн том том үйлдвэр заводууд хаалгаа барьж байна. 
Хойд Америкт томоохонд тооцогдох “Century Aluminum” хөнгөн цагааны үйлдвэрийн удирдлага “Бид АНУ дахь заводоо түр зогсоосон. Яагаад гэвэл тог цахилгааны үнэ огцом өслөө. Дор хаяж 1 жил зогсолт хийнэ, эрчим хүчний үнэ хэвийн түвшинд очтол гэсэн үг” хэмээн мэдэгдлээ. Энэ үйлдвэр сая 600 ажилтнаа халжээ. 
“Германы Людвигсхафен дахь “BASF” концерн хаагдах гэж байгаа тухай зарлав. Энэ бол 200 заводоос бүрддэг дэлхийд томоохонд орох химийн үйлдвэрлэлийн концерн. Шалтгаан нь байгалийн хийн хомсдол” хэмээн “The Wall Street Journal” бичжээ. Европ дахь “BASF” концерн байгалийн хийн 60%-ийг цахилгаан энерги, уур үйлдвэрлэхэд ашигладаг, 40%-ийг химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болгодог аж. 
АНУ-ын шахмал хий үйлдвэрлэдэг том завод мөн зогсчээ, хэдэн долоо хоног ажиллахгүй. Тэгэхээр энэ хугацаанд АНУ огт хий нийлүүлэхгүй. Энэ нь түүхий эдийн үнийн өсөлттэй огт хамаагүй, зүгээр л хий байхгүй. Герман улс өмнө нь хааж орхисон нүүрсний цахилгаан станцуудаа буцааж ажиллуулахаар болжээ. Яагаад гэвэл ногоон эрчим хүч нь “будаа” болсон. Салхигүй учраас салхин сэнс зогссон, байгалийн хий авах боломж хомс. Оросын нийлүүлэлт буурч Канад улс харин “Умардын урсгал 1”-д хориг тавьчихсан. Оросын эсрэг хориг ингээд Германыг баллаж өгч байна. Франц улс одоо Германыг дуурайж Лотаринги дах нүүрсний цах станцаа сэргээхээр болжээ. Гэтэл нүүрс хаанаас авах вэ гэсэн асуулт тулгарлаа. Нүүрсний үнэ дээд хэмжээндээ тулж 1 тонн нь 400 доллар буюу бүр өндөр болсон. Өрнөдийн зарим компани нууцаар Оросоос худалдаж авдаг, гэхдээ хоригоос айж зуучлагч компаниудаар дамжуулан авч байна.... Латви улс сүүлийн үед ой модоо тайрч хэрэглэж байгаа. Энэ улс 2021 онд ойгоос түлээ бэлдэх ердөө 2000 зөвшөөрөл олгосон бол 2022 оны эхний хагас жилд л гэхэд 10 мянган зөвшөөрөл өгчээ. Ингээд латвичууд аль эрт мартагдсан зуухаа галлаж байна.... Молдавын Ерөнхий сайд ч мөн адил хүн амаа мод түлээгээр хангах үүргийг Засгийн газартаа өгчээ...  Польш даяар ойгоос хатсан мөчир, гишүү түүх зөвшөөрлийг төлбөртэй  олгож байна...  
Германы Дэд канцлер, Эдийн засгийн сайд Роберт Хабек өдөр бүр хэмнэлтийн зөвлөгөө өгдөг ажилтай болжээ, шүршүүрийн усаа яаж хэмнэх болон цонх, хана, хөшиг, паар гэх зэргээр үргэлжилсээр байна. 
Орчуулсан #МЦогзолмаа