Image description
“Сармагчны цэцэг өвчинд өртөх өндөр эрсдэлтэй бүлгүүд бий, ялангуяа хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, дархлаа сул хүмүүст энэ өвчин илүү аюултай. Иймээс эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд үүнээс сэрэмжлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэнийг “Deutsche Welle” дамжууллаа. АНУ-ын Өвчнөөс сэргийлэх, хянах төвийн (CDC) мэдээлснээр 2022 оны 6 сарын 28-ны байдлаар сармагчны цэцэг өвчний 4700 гаруй халдвар бүртгэгджээ, энэ бол тухайн өвчний дэгдэлт өмнө нь гарч байгаагүй улс орнуудад илэрсэн тоо. Харин сармагчны цэцэг өвчний голомттой Африкийн орнуудад 60 тохиолдол бүртгэгдсэн ба батлагдаагүй тохиолдол ч олон гарсаар байна. 
Гэхдээ ДЭМБ-ын бие даасан шинжээчдийн Онц хорооны ихэнх гишүүн өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа сармагчны цэцэг өвчнөөс болж Онц байдал зарлахыг (PHEIC түвшин) эсэргүүцжээ. Энэ түвшнийг нийт 6 удаа зарласан ба одоо коронавирүсийн Цар тахалт үргэлжилж байгаа билээ. 
Сармагчны цэцэг бол вирүсийн ховор өвчин, амьтдаас хүнд халдварладаг. Халуурах, толгой өвдөх, эхлээд нүүрэн дээр юм туурч дараа нь биеийн бусад хэсэгт тархах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчин анх 1970-аад онд Ардчилсан Конго улсад бүртгэгджээ.