Image description
Олон улсын Олимпийн хороо 2026 онд Италид зохион байгуулагдах Өвлийн наадмын хөтөлбөрт өөрчлөлт оруулав. Тус наадам 2026 оны 2 сарын 6-наас 22-ны хооронд Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотод явагдах юм. Нэмэгдсэн 8 төрлийг тоочвол: Цанын альпинизм (эрэгтэй ба эмэгтэй спринт, холимог уралдаан), фристайлын эрэгтэй ба эмэгтэй хос могул, том трамплинаас цанын харайлт –эмэгтэй, скелетон багийн холимог тэмцээн, эмэгтэй хоёрол –чарга. Гэхдээ тус хороо олонд нилээд түгсэн биатлоны сингл-микст болон эмэгтэйчүүдийн 2 төрөлт тэмцээнийг Олимпийн хөтөлбөрт нэмэхээс татгалзжээ. Тамирчдын нийт квол 2900 хүн байгаа нь өмнөх Бээжингийн наадамд оролцогсдоос 8-аар олон. 
2026 оны Олимпийн наадамд урьд өмнө байгаагүй олон эмэгтэй тамирчин оролцож нийт тамирчдын 47%-д хүрнэ гэж ОУОХ мэдэгдлээ. Түүнчлэн Олон улсын Олимпийн хорооны харилцаа холбоо хариуцсан захирал Марк Адамс “Трансгендерүүдийг уралдаан тэмцээнд оролцуулах асуудлыг Спортын холбоод бие даан өөрсдөө зохион байгуулах ёстой” хэмээн мэдэгдлээ.