Image description

ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Дзюба улирлын 2 сая долларын цалинг голсон тухай “РИА Новости” мэдээллээ. Энэ тамирчин Орост болсон 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөлөөрөө гоолыг тогтоож хаалганд оруулалгүй алдаршсан билээ.  33 настай Дзюба уг нь ОХУ-ын “Зенит” багт довтлогч байсан, гэвч 5 сард гэрээгээ тус багтай сунгахаас татгалзаж одоо чөлөөт агент болсон юм. Тэр 7 жилийн хугацаанд энэ багийн бүрэлдэхүүнтэй 249 тэмцээнд оролцож 108 удаа гоол оруулан 70 үр дүнтэй дамжуулалт хийсэн билээ. Харин одоо Дзюба жилд 2 сая долларыг санал болгосон Хятадын клубт очиж тоглохыг хүссэнгүй, гэрээнээс шууд татгалзлаа. Дзюба өмнө нь Туркийн клубуудтэй хэлэлцээр хийж байсан ч түүний санхүүгийн хэт өндөр шаардлагаас болоод гэрээ байгуулах асуудал мухардалд ороод байсан юм.