Image description

Аж ахуйн нэгж, байгууллагад : • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх

• Хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хийх

• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах

• Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх

• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах

• Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах

• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх

• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх

• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх

• Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх

• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх

• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах

• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах

• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх

• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

• Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх

Ажилчин, албан хаагчдад : • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх

• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх

• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах

• Гараа сайтар савандаж угаах

• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх

• Амны хаалт зүүх

• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх

Үйлчлүүлэгчдэд : • Амны хаалт зүүх

• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах

• Хүн хоорондын зай барих

• Аль болох цахимаар үйлчлүүлэх

• Олуулаа ирэхгүй, бага насны хүүхэд дагуулахгүй байх

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.