Image description

Монгол түмнийг нэгтгэдэг цөөхөн баярын нэг Үндэсний их баяр наадам хэдхэн өдрийн дараа эхлэх гэж байна. Үндэсний их баяр наадмын бэлгэдэл болсон амьтдыг бүтээжээ. Тэдгээр нь Марал, Хангай, Мэргэн гурав. Үндэсний их баяр наадмыг улам үнэ цэнтэй болгох, өв уламжлал, соёлын өвийг наадамчдад түгээн таниулах зорилготой наадмын бэлгэдлийн дүрүүдийг бүтээжээ. Түгээмэл болон тогтвортой шинжийг харгалзан түүхэн үндэс хийгээд нүүдэлчин монгол түмний сэтгэлгээний уламжлалыг чухалчлан дүрүүдийг тодорхойлсон байна. Монголын түүхийн сурвалж бичиг “Монголын нууц товчоо” бүтээлд илэрхийлэгдэх дараах амьтдыг наадмын бэлгэдлийн дүр болгон сонгосон билээ.

Амьтан: Буга
Нэр: Марал
Бэлгэдэл: Хурдан морь

Амьтан: Чоно
Нэр: Хангай
Бэлгэдэл: Хүчит бөх

Амьтан: Шонхор
Нэр: Мэргэн