Image description
Спортын ертөнцтэй холбоотой, сүүлийн 7 жил үргэлжилсэн хамгийн том дуулианд цэг тавилаа. Швейцарийн Шүүх өнөөдөр FIFA, UEFA-н экс ерөнхийлөгчид Йозеф Блаттер, Мишель Платини нарыг гэм буруугүй хэмээн зарласан тухай "France-Presse" агентлаг дамжууллаа. 2015 онд тэдний эсрэг хэрэг нээж луйвар хийсэн, үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн, итгэлийг гуйвуулж буруугаар ашигласан, шударга бус удирдсан хэмээн буруутгасан юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны экс тэргүүн 86 настай Блаттер 2 сая франкийг хууль бусаар Платини рүү шилжүүлсэн гэж мөрдөгдөж байв. Мөн 2010 ба 2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шууд дамжуулах эрхийг наймаалцсан, зах зээлийн үнээс маш доогуур зарсан гэсэн ялыг түүнд тулгажэээ. 
ФИФА-гийн Ёс зүйн хорооны арбитрын танхим Блаттерыг 8 жилийн хугацаатай ажлаас нь хөндийрүүлсэн юм. Харин Европын хөлбөмбөгийн нийгэмлэгийн экс ерөнхийлөгч Мишель.Платинийг энэ бүх хугацааны турш хөлбөмбөгтэй холбоотой ямарваа үйл ажиллагаа явуулахыгд хориглосон билээ. Тэд 7 жилийн турш мөрдөгдөж байцаагдсаны эцэст одоо л ийнхүү бүрэн цагаатжээ.