Image description
Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, Португалийн тамирчин Криштиан Роналдо маш сонирхолтой санал хүлээн авчээ. Түүнийг 2 жилийн хугацаатай тоглуулахын тулд Саудын Арабын нэгэн клуб асар их мөнгө буюу 275 сая евро амлажээ. Жилд 137,5 сая евро. Арабууд түүнчлэн “Манчестер Юнайтед” клубт трансферийн төлөө 30 сая евро өгөх ба нэмж 20 сая еврог агентын төлбөр болгон гардуулах аж. “Гэхдээ Криштиан Роналдо энэ саналыг хүлээж авах нь юу л бол, тэр Европын хөлбөмбөгт үлдэхийг илүүд үзэх байх. Яагаад гэвэл тэр Аваргуудын Лигт оролцож том шагнал авахыг хүсдэг” гэж спортын тоймчид таамаглаж байна. 37 настай Роналдо Криштиан Роналдо 2023 оны 6 сар хүртэл "Мансестер Юнайтед" хөлбөмбөгийн клубт тоглох гэрээ байгуулсан билээ.