Image description

Сүүлийн үед Монгол орны ихэнх нутгаар хэт халах агаарын температурын өсөлтөөс үүдэлтэй дулааны цохилт, наршилт ихсэж байна.Энэ үед авах яаралтай арга хэмжээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Хэт халуун үед даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх, нарны малгай өмсөх,нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх, шингэн ус сайн ууж, хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх хэрэгтэй. Наранд хэт цохиулснаар дараахь шинж тэмдэг илэрнэ.

Бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэж өвдөх, биеийн халуун нэмэгдэх, Цээж багтран амьсгаа цухалдах, царайны өнгө цонхийж цайх, бөөлжис хүрч, дотор муухайрах, хөлс гарах нь багасах, /ихсэх/, нүүр чинэрэн улайх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах нь чухал юм. Ийм нөхцөлд  авах яаралтай арга хэмжээ  бол нэн тэргүүнд  сэрүүхэн тайван газарт шилжүүлэн амруулах, /сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт/, бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус, хүйтэн жин тавих, арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих, мөстэй уут юм уу спиртээр биеийг нь арчиж, массажилж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй юм байна.