Image description
Дэлхийн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм удахгүй бичил цуврал, баримтат киноны баатар болно гэж “Hollywood Reporter” мэдээллээ. “Манчестер Юнайтед”, “Реал” клубын тоглогч, Английн шигшээ багийн капитан Бекхэмийн тухай мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрбээр мөн “Престон Норт Энде”, “Милан”, “Лос-Анжелес Гэлакси”, “Пари Сен-Жермен” зэрэг клубт тоглож явсан билээ. Бекхэмийн тухай баримтат киног режиссер, продюсер Фишер Стивенс бүтээж байгаа, гэхдээ яг хэзээ цацагдах нь тодорхойгүй байна. “Netflix”-н энэ баримтат цувралд түүний спортын амжилтаас гадна хувийн амьдрал, янаг амрагийн адал явдлыг үзүүлэхээр зорьжээ. Бекхэм мэргэжлийн спортоо 2013 онд орхисон, тэрбээр 1998/99 улирлын Аваргуудын Лигийн аварга, мөн Английн аварга шалгаруулах тэмцээний 6 алттай билээ. 
Бекхэмийг та хэр сайн мэдэх вэ? 
*Дэвид Бекхэм шувуунаас айдаг гэнэ, энэ өвчнийг орнитофоби гэж нэрлэдэг. 
* Бекхэм нэн өгөөмөр. “Сен-Жермен” багтай 5 сарын гэрээ байгуулж тоглохдоо бүх цалингаа Хүүхдийн буяны байгууллагад хандивласан. 
* Тэр бол “Elle” хэмээх эмэгтэйчүүдийн гяланцаг сэтгүүлийн нүүрэнд заларсан анхны эр. 
*Дэвид асар олон тансаг машинтай ч мотоцикльд “нугасгүй”.