Image description

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нийт ард иргэдэд үер усны аюулаас сэргийлэх эрүүл мэндийн зөвлөмж, мэдээ мэдээлэл сурталчилгааг цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Юуны өмнө ар иргэд үер усны аюулаас сэргийлж, цаг уурын урьдчилсан мэдээг тогтмол авч хэвшээрэй. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу ойртохгүй байх, өндөр хүчдэл, гуу жалга, үерийн усны зам дагуу гэр, байшин барьж болохгүй. Орчин тойрныхоо цахилгаан хэрэгслийг салгах, үер бууж болзошгүй үед аль болох ойр байгаа өндөрлөгт гарч тэндээ хүлээх, өрх гэрт учирсан хохирол болон онцгой байдлыг мэдээлэх хэрэгтэй юм. Үерийн дараах эрүүл мэндийн зөвлөмжийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Үерийн дараа бохирдсон ус хөрснөөс үүдэлтэй халдвар /гэдэсний хижиг лепмоспироз/ шавьж амьтнаас үүсэлтэй халдвар ихсэх эрсдэлтэй. Мөн цэвэр болон цэвэршүүлсэн ундны ус хэрэглэж, гараа халуун бүлээн усаар савандаж угааж, аль болох чанаж болгосон хоол хүнс хэрэглэж, амьдарч байгаа орчноо байнга цэвэр байлгаарай. Үерийн ус, тогтоол усанд хүүхдийг ойртуулах болон тоглуулж болохгүй. Гэдэсний халдвар авах эрсдэлтэй юм. үер усны бохирдсон хүнсийг хаяж, ил жорлон, бохир усны нүх, хөрсийг хлорын шохойгоор халдваргүйжүүлээрэй.

Урин дулааны улирал, амралт аялалын цагаар эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлээс сэргийлцгээе!