Image description
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирүсийн шинэ давалгаа дэгдсэн тухай өчигдөр мэдэгдлээ. “COVID-19-н шинэ давалгаанаас сэргийлэн маск зүүх хэрэгтэй, мөн давтан вакцинжуулалтад хамрагдахыг бүгдэд хандан уриалж байна. Бид өнгөрсөн зуных шиг нөхцөл байдалд орчихлоо, ялгаа нь шинэ давалгааг  дэгдээгч нь омикрон штаммын ВА.2 ба ВА.5 под хувилбарууд. Эдгээр хувилбар нь илүү хурдан халдварлах чадвартай” гэж ДЭМБ-ын ын Европын товчооны тэргүүн Ханс Клюге сэрэмжлүүлэв. Коронавирүсийн шинэ давлагаа дэлхий даяар ажиглагдсан, Европ тивд л гэхэд халдвар авагсдын тоо 3 дахин нэмэгдсэн тухай ХМХ мэдээлж байна. 
Өнөөдөр буюу 2022 оны 7 сарын 20-ны байдлаар нийт 569’874’687 хүн коронавирүсийн халдвар авсан гэж бүртгэгдээд байна. Үүнээс 541’043’452 хүн  эмчлүүлж эдгэрсэн бол 6’392’069 хүн ковидоор нас барсан тухай “Worldometers” сайт мэдээллээ. Хамгийн олон халдвар Америкт илэрсэн, тэнд 91’529’862 тохиолдол бүртгэгдэж 86’861’939 хүн эдгэрч 1’049’683 нь өнгөрчээ. Коронавирүсийн халдвараар дэлхийд тэргүүлж буй орнуудыг тоочвол: АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Герман, Их Британи, Итали, Өмнөд Солонгос, Орос.