Image description

Урин дулааны улирал, амралт аялалын цагаар ард иргэдийг анхаарал болгоомжтой аялах сэрэмжлүүлгийг  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд цаг алдалгүй цувралаар хүргэсээр байгаа билээ. Ялангуяа сүүлийн үед  манай орны 17 аймаг 132 суманд тарваган тахлын голомттой бөгөөд  өндөр идэвхжилттэй жил болж буйг мэргэжилтнүүдийн зүгээр анхааруулан сэрэмжлүүлж байна.  Тэр ч утгаараа тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй аймгуудыг гаргасан байна. Үүнд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгуудыг тус тус тодорхойлсон байна. Иймд хөдөө орон нутагт аялах болон зорчихдоо анхаарал болгоомжтой яваарай. Гарч болзошгүй аюулаас хамтдаа сэргийлье.