Image description
Хөлбөмбөгийн ертөнцийн сонин хачнаас хүргэе. Энэ удаа Английн хөлбөмбөгийн мэргэжлийн клуб “Астон Вилла”-г онцлов. Английн Уэст-Мидлендс гүнлэгийн Бирмингем хотын энэ клуб 1874 онд байгуулагдсан бөгөөд 1888 онд Английн Хөлбөмбөгийн Лигийг үндэслэсэн 12 клубын нэг. “Астон Вилла” бол Английн хамгийн эртний төдийгүй хамгийн алдар хүндтэй клуб, Английн цомыг 7 удаа, Тэргүүн дивизионы шагналыг 7 удаа хүртэж Европын аваргуудын цомыг авсан Английн 5 клубын нэг. Домогт клубын одоогийн дасгалжуулагч Стивен Жеррард 2022/2023 улиралд бэлдэж тамирчдад зориулан аймшигтай торгууль, солиотой гэмээр дүрэм журам гаргажээ. Нийт 20 зөрчилд торгууль ногдуулдах аж. 

Сургуулилтад хоцрох — £ 500
Сургуулилтад хоцорсон минут бүрд — £ 200 
Сургуулилтад ирэхдээ GPS-датчикаа мартах — £ 100
Багийн уулзалт, зугаалга, тэмцээний өдөр хоцрох — £ 1000
Дасгалжуулалттай хийх уулзалтад хоцрох, 1 минут — £ 200
Багийн уулзалтад хоцрох, 1 минут — £ 200 
Тэмцээний өдөр буруу хувцаслах (ширхэг хувцас бүр) — £ 100 
Хоолны ширээн дээр аяга тавгаа орхих, ширхэг тус бүр — £ 100
Сургуулилтын дараа хувцсаа орхих, ширхэг тус бүр — £ 100 
Авто машинаа зогсоолд буруу тавих — £ 100
Арилжааны арга хэмжээнд хоцрох — £ 250
Төрсөн өдрийн бялуу мартах, өдрийн тоогоор  — £ 50 
Шүршүүрт улавчгүй орох— £ 100
Бэртэл гэмтэл, өвчний талаар өглөөний 10 цагаас өмнө эмчид хэлээгүй бол — £ 200
Сэргээн засах эмчилгээнд хоцрох— £ 200
Зажилдаг тамхиа хамаагүй хаях  — £ 200
Сэргээн засахын леггинс мартах— £ 50
Хараал хэлэх — £ 200.
* Талбайгаас хөөгдөж улаан карт авсан хөлбөмбөгчин бүтэн сарын турш багийнхнаа үдийн хоолонд даана. 
* Тэмцээнд ялагдвал хамгийн муу тоглогч (ялсан багийн саналаар тодорхойлно) нь “Би хамгийн муу сургуулилт хийсэн” гэсэн бичигтэй футболк бүтэн 7 хоног өмсөх ёстой.