Image description

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн цуврал зөвлөгөөг цувралаар хүргэж байгаа билээ. Тарваган тахлын халдварлах зам нь шууд өртөх, агаар дуслын, дам халдварын, хоол хүнсний замаар тус тус халдварладаг байна. Шууд өртөх гэдэгт нь өвчтэй тарвага агнах, махыг нь эвдэх явцад арьсны бүрэн бүтэн байдал алдагдснаас халдвар авах, өвчтнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцснаас халдварт өртөнө. Дам замаар гэдэгт мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд халдварлана. Агаар дуслын зам нь тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд дамжина. Тарваганы түүхий эд, эрхтэн, дутуу боловсруулсан махыг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд халдварлана. Мөн тарваган тахлын илрэх шинж тэмдэг нь харилцан адилгүй байдаг байна. Уушгины хэлбэрийн үед өндөр халуурах, амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах, суулгах, цээжээр өвдөх, бөөлждөг. Харин гэдэсний хэлбэрийн үед өндөр халуурах, бөөлжих, ёуулгах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрдаг байна. Булчирхайн хэлбэрийн үед өндөр халуурч, чичрэх, бөөлжих, суулгах, булчирхай үрэвсэн томорч, эмзэглэлтэй болно. Үжил хэлбэрийн үед өндөр халуурч, бөөлжиж суулгах, арьсаар цусархаг тууралт гарах, олон будчирхай мэдэгдэхүйц томордог ажээ. Иймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, утсаар эмч дуудаж эрүүл мэндийн туслалцаа аваарай. Тарваган тахал өвчнөөс сэргийлье.