Image description
“COVID-19”, сармагчны цэцэг өвчин, хорт хавдраар өвчлүүлдэг эм зэргийг АНУ бүтээсэн тухай ОХУ мэдэгдлээ. Оросын армийн Хими, биологи, радиацийн ангийн дарга Игорь Кириллов “Ковид буюу шинэ коронавирүсийг үүсэхэд Америкийн олон улсын хөгжлийн агентлаг (USAID) хамаатай гэж бид үзэж байна. Тус агентлаг 2009 оноос эхэлж “Предикт” хөтөлбөрийг санхүүжүүлсэн, тэд коронавирүсийн шинэ хэлбэрүүдийг судалж байсан нь тогтоогдлоо. Төслийн нэг гүйцэтгэгч болох “Метабиота” компани нь Украины нутаг дээр цэрэг дайны зориулалтаар биологийн судалгаа шинжилгээ явуулдаг. “COVID-19”-өөр хүмүүс өвчлөхөөс өмнө 2019 онд Хопкинсийн нэрэмжит Америкийн хүрээлэнгийн бааз дээр “Ивент-201” сургуулилт болжээ. Энэ үед үл мэдэгдэх вирүсийн нөлөөгөөр Цар тахал дэгдвэл ямар арга хэмжээ авах тухай сургуулилсан, тэр бүү хэл коронавирүс нь сарьсан багваахайгаас гахайгаар дамжин хүмүүст халдварлаж байгаа тухай зааварчилгаанд нь дурдсан байв. Гэтэл яг иймэрхүү дэс дараалалтай коронавирүсийн Цар тахал өрнөсөн билээ. Иймээс “COVID-19”-г АНУ бүтээсэн гэж үзэж болно. Манай гарт орсон нотолгоо, баримт бичгүүдээс үзэхэд “USAID” ба түүний гол гүйцэтгэгч “Лабиринт Украина” компани 2019 оноос эхэлж АНУ-ын цэрэг-биологийн хөтөлбөрт оролцжээ. “Лабиринт Украина” бол үнэндээ АНУ-ын “Лабиринт Глобал Хэлз” компаний салбар, үндэслэгчид нь “Метабиот” компаний экс ажилчид. “Метабиот” нь Пентагоны баруун гар бөгөөд цэрэг-биологийн салбараар дагнадаг...  “Лабиринт Глобал Хэлз” компани АНУ-ын Батлан хамгаалахын хөтөлбөрийн хүрээнд коронавирүс, сармагчны цэцэг өвчний вирүс дээр ажиллаж байсан нь нотлогдсон. Америк тэр бүү хэл аймшигт хорт хавдрыг маш богино хугацаанд өдөөдөг эм буюу биологийн зэвсэг бүтээсэн.... Венесуэлийн эрдэмтэд, Кубын эмч нар, Шүүх эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд тус орны тэргүүн Чавесыг яг ийм эмээр хордуулжээ. Гардан гүйцэтгэгч нь Ерөнхийлөгч Чавесын ойрын хүрээлэлд багтаж байсан Клаудия Диас, түүнийг дараа нь АНУ руу сэм дүрвүүлсэн.... Коронавирүсийг Америкт зохиомлоор гаргаж авсан тухай "Lancet" алдарт сэтгүүлийн шинжээч Жеффри Сакс ч өмнө мэдээлж байсан юм” хэмээн мэдэгджээ. 
Орчуулсан #МЦогзолмаа