Image description
Генипаривирүсийн шинэ, аюултай төрлийг Хятад, Сингапурын эрдэмтэд илрүүлж “Ланъя” (Langya henipavirus, LayV) гэж нэрлэжээ. Судалгааны дүнг Шинэ Английн анагаахын сэтгүүлд (NEJM) нийтэлсэн байна. "Ланья" вирүсийн халдварыг Хятадын Шаньдун, Хэнань мужид дор хаяж 35 хүн авсан тухай Хятадын “Пэнпай” сонин мэдээллээ. Шинэ вирүсийн шинж тэмдгээс дурдвал: ханиах, халуурах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, булчин өвдөх, анорекси... “Ланъя вирүс нь Нипах-тай төстэй, гэхдээ одоогоор халдвар үхэлд хүргээгүй, мөн ноцтой өвчилсөн тохиолдол алга. Шинэ вирүсээс болж айж сандрах хэрэггүй, харин анхааралтай болгоомжтой байх хэрэгтэй” гэж Сингапурын үндэсний их сургуулийн анагаахын профессор Ван Линьф ярилаа. 
“Ланья” вирүсийг амьтны гаралтай гэж үзэж байна, энэ вирүс хүнээс хүнд халдварладаг эсэхийг одоогийн байдлаар эрдэмтэд тодорхойлж чадаагүй байна. Амьтны ертөнцөд голдуу гэрэлзгэнээс (шавьж идэштэн, Soricidae) шинэ вирүс илэрсэн, харин эсрэг биет нь ямаа ба нохойгоос олдсон тухай мэргэжилтнүүд мэдэгдлээ.