Image description

Ерөнхий боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэх хугацаа ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн дүүргүүдийн хүн амын дундах “Улирлын томуугийн вакцины талаарх хандлага”-ыг тодорхойлох зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд 7-р сарын 29-30-ны өдрүүдэд нутаг дэвсгэрийн өргөн хүрээг хамруулан 2000 хүнээс асуумж судалгааг авлаа.

Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнууд улирлын томуугийн вакцины талаарх судалгааг Баянзүрх дүүргийн Да хүрээ захын нутаг дэвсгэрээс, Биотехнологи, инновацийн албаныхан Хан-Уул дүүргиийн Мишээл экспо, Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаныхан Хүчит шонхор захын орчмын иргэдээс асуумж судалгаа авсан бол Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ажилтнууд Дүнжингарав, Нарантуул захын орчимд ажил эрхэлдэг, амьдардаг иргэдийн дунд ажилласан байна.

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв