Image description
Төвдийн өөртөө засах оронд 2,5 жилийн дараа “COVID -19”-н халдвар бүртгэгдсэн тухай Хятадын Төрийн зөвлөлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл мэдэгдлээ. Тодруулбал, 920 өдрийн өмнө Төвдөд коронавирүсийн сүүлчийн халдвар бүртгэгдсэн юм байна. Өнөөдөр энд 22 хүн ковид туссан нь батлагдсан ба 21 нь шинж тэмдэггүй өвчилсөн гэжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад нийт 231665 хүн ковидоор өвчилсөн ба тэдний 5226 нь нас баржээ. 
Нэмж өгүүлэхэд, Хятадын Хайнань арал дээр “COVID 19”-н дэгдэлт болж эрх баригчид бямба гарагийн өглөө Санья амралтын хотод Хөл хорио тогтоов. Төмөр замын тасалбар зарахаа больж, бүх нислэгийг цуцалжээ. “Одоо 80 мянга орчим жуулчин хөл хорионд байна. Жуулчид хэрэв 7 өдрийн турш 5 удаа сөрөг тест өгсөн тохиолдолд хотоос гарч явж болох аж. Орон нутгийн зочид буудлууд Хөл хорионы үеэр 50%-ийн хөнгөлөлт үзүүлж байна” гэж “Associated Press” мэдээллээ.