Image description
2022 оны Дэлхийн шатрын Олимпиадын төгсгөлийн 11-р үеийн тэмцээн Энэтхэгийн Ченна хотод явагдлаа. Манай Монголын 17 настай шатрын дэд мастер Бат-Эрдэний Мөнгөнзул энэхүү тэмцээнийн хувийн ангилалд түрүүлж алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Дэлхийн шатрын Олимпиадыг тэргүүлэв. Шатрын Олимпиад 11 үетэй, багууд швейцарь системээр тоглодог. Эмэгтэйчүүдийн тэмцээнд нийт 162 шигшээ баг оролцжээ. Нэмж өгүүлэхэд, эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд Украин тэргүүлж алтан медаль авлаа. Энэ бол Украины хувьд шатрын Олимпиадад 2 дахь ялалт, тэд өмнө нь 2006 онд түрүүлсэн билээ. Харин эрэгтэй шигшээ багуудас Узбекистан түрүүлж, энэ улсын тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн шатрын Олимпиадад алт хүртэв. 
Шатрын Олимпиад-2022 уг нь Оросын Ханта-Мансийскт явагдах байсан, харин Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагааны улмаас тэмцээнийг Энэтхэг рүү шилжүүлсэн юм. 
Сонирхуулахад, Узбекистаны Ерөнхийлөгч Мирзиеев эх орондоо шатрын спортыг хөгжүүлэхийн тулд шинэ тогтоол баталжээ. Дэлхийн шатрын Олимпиадад түрүүлбэл шатарчнаа $55000, дасгалжуулагчаа $27000-р шагнана. Мөнгөн медаль авбал тамирчинд $27000, дасгалжуулагчид $13700, хүрэл медалийн төлөө тамирчинд $137000, дасгалжуулагчид $6800 олгоно. 
Хэрэв Олон улсын шатрын холбооны тэмцээнд алт авбал тамирчинд $8000, дасгалжуулагчид $4000, мөнгөн медаль бол шатарчинд $4000, дасгалжуулагчид $2000 өгнө.
Түүнчлэн ФИДЕ-гийн Азийн тэмцээнд алтан медаль хүртсэн бол тамирчин $2000, дасгалжуулагч $1000, мөнгө бол тамирчин $1000, дасгалжуулагч $500), хүрэл бол тамирчин $500, дасгалжуулагч $250 олгох ёстой гэж Ерөнхийлөгчийн тогтоолд заажээ. Сонирхуулахад, Узбекистан гроссмейстер болсон шатарчнаа $27000-р мялаах юм байна.