Image description
Хятадын эрх баригчид Тайваний асуудлаар Цагаан ном гаргажээ. Хэрэв Тайванийг энхийн замаар буцааж авчирч чадахгүй бол цэргийн хүчээр нэгтгэх болно гэж тус баримт бичигт дурдсан байна. Энэ номыг Хятад улсын Тайваний асуудал хариуцсан Төрийн зөвлөлийн Тамгын газар ба Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хамтарч гаргажээ. “Тайванийг бие даалгах гэсэн элдэв оролдлого тус арлыг сүйрэлд хөтөлж тайваньчуудад ноцтой хор хөнөөл учруулж магадгүй. Хятад үндэстний, түүний дотор тайваньчуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын тулд бид Тайваний задрал, тусгаар тогтнолыг эрс шийдмэг эсэргүүцнэ, түүнчлэн эх орондоо энхийн замаар нэгтгэхийн төлөө хүчээ дайчилна. Энх тайвнаар эргэн нэгдэх өргөн уудам орон зайг Бээжин бий болгоход бэлэн, үүний зэрэгцээ Тайванийг тусгаар тогтнуулах ямарваа сепарист үйл ажиллагааг бут цохих болно. Тайвань бол Хятадын дотоод асуудал, хятадуудын асуудлыг хятадууд өөрсдөө шийдэх ёстой. Гадаадын ямарваа хүч хөндлөнгөөс оролцохыг бид тэвчихгүй. Тайванийг энх тайвнаар нэгтгэхийг бид чин сэтгэлээсээ эрмэлзэж хүчин чармайлт гаргана, гэхдээ огт хүч хэрэглэхгүй гэж амлаж чадахгүй. Шаардлагатай бүхий л арга хэмжээ авах эрхийг өөртөө үлдээж байна. Тайваний бие даасан байдлын төлөө тэмцдэг сепарист хүч болон гадаадынхан өдөөн хатгалга хийж “улаан шугам”-ыг давсан тохиолдолд бид шийдмэг арга хэмжээ авна” хэмээн Хятадын Цагаан номд дурджээ.
Орчуулсан #МЦогзолмаа