Image description

"Бөөн бөөн хуримтлагдсан асуудлууд орон даяар инфляцийг өдөөснөөс болж Англи улсын эдийн засаг сүйрч байна. Манай эдийн засагт хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлс бол Коронавирүсийн Цар тахал, Украины зөрчил. Цар тахлын улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээ саатаж доголдсон, мөн Орос улс Украинд халдан орсноор нөхцөл байдал улам гүнзгийрэв, энэ бүхнээс болж даяаршлаас ухрах бололтой. Баян орнууд өсөлт зогсонги байдалд орсны эсрэг, хүн амын хөгшрөлт ба геополитикийн тектоникт гарсан их хөдөлгөөний эсрэг тэмцэж байна. Сэтгэл түгшээсэн хамгийн гол сэдэв бол тог цахилгааны үнэ маш хурдан нэмэгдэж буй явдал. Одоо цахилгааны үнэ 1971 фунт байгаа, харин 2023 оны 1 сар гэхэд энэ үнэ 2-3 дахин нэмэгдэж 4266 фунт болох шинжтэй. Бүх юм маш өндөр үнэтэй, ажилладаг юм гэж юу ч байхгүй орчин үеийн Англид тавтай морилцгоо. Бид ямар нэг шийд гаргахын оронд өөрсдийн гай зовлонгийн шалтгааны тухай маргаанд хэт их автчихжээ” хэмээн “The Telegraph” сонины тоймч Бен Райт бичжээ.

Орчуулсан #МЦогзолмаа