Image description

Дэлхийн анхны #COVID19Vaccine-ийг албан ёсоор бүртгүүлэх гэж байгаагаа манай хойд хөрш Орос улс мэдэгдэв. 2020 оны 8-р сарын 12-нд тахлын эсрэг шинэ вакциныг бүртгүүлэхээр болсон гэж тус улсын Эрүүл мэндийн Дэд сайд Олег Гриднев зарлалаа. 


Орос улсын Гамалеин нэрэмжит Цар тахал, микробиологийн үндэсний судалгааны төвийн эрдэмтэд коронавирүсийн эсрэг энэхүү вакциныг бүтээсэн хэмээн rt.com сайт мэдээлж байна. Коронавирүсийн эсрэг вакцин-эмийг хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон ахимаг насны хүмүүст өгнө гэж ОХУ-ын ЭМ-ийн Дэд сайд О.Гриднев онцлон тэмдэглэв.